Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их Британийн шог зураач Майкл Дикинсоныг ахин буруутгалаа

Их Британийн шог зураач Майкл Дикинсон 2006 онд гаргасан үзэсгэлэндээ Туркийн Режеп Тайип Эрдоганы толгой бүхий нохойн хүзүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш тууз уяж байгаагаар дүрсэлжээ. Тэрбээр үүнийгээ Ирак дахь дайныг эсэргүүцэж илэрхийлсэн болохоо тайлбарласан бөгөөд. Тэр үед Туркийн шүүх Р. Эрдоганы нэр хүндэд халдсан хэмээн арван хоног баримчилсан саатуулжээ.
2008 онд түүнийг буруугүй гэж байсан ч уржигдар Туркийн шүүх 4564 ам.доллараар торгож, таван жил тэнсэн харгалзах ял ноогдуулжээ. М.Дикинсон “Би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ давж заалдахгүй. Энэ хугацаанд ямар нэгэн үйлдэл хийвэл намайг дахин торгож, шоронд хорино гэсэн” гэв.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.