Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Итгэл хамбын тайлагдашгүй нууц Монголд

Итгэл хамбын тайлагдашгүй нууц үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хүрэлцэн ирэгсэд Итгэл хамбын хэрэглэж байсан хүрдийг өөрийн гараар эргүүлэх боломжтой юм. Энэхүү үйл ажиллагааг Улаан-Үд хотын итгэл хамбын институт, аялал жуулчлалын “Урга трэвэл” компани, Ариусахуй, Бясалгахуй сонины редакциас зохион байгуулж буй. Мөн түүний эдэлж хэрэглэж байсан орхимж, малгай дээл, хүрд зэрэг зүйлийг үзэсгэлэнд дэлгэн тавих ажээ. Буриадын XII Пандито хамба лам Итгэлийн Дашдорж 75 жил нирваан дүрээр газар доор байж, 2002 онд өөрийнх нь гэрээслэл ёсоор ил гаргасан бөгөөд өдгөө 158 настай гэж үздэг. Нирваан дүрийг олсон гэх их хамбын бие лагшин нь өнөөг хүртэл 80 гаруй жил амьд хэвээр байгаагийн нууцыг эрдэмтэд тайлж чадаагүй байгаа юм.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.