Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Италичууд ногоон түлш санал болголоо

Италийн сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал, ус, агаарын бохирдлын асуудлаар хөрөнгө оруулдаг “Амбиента” нийгэмлэгийнхэн Улаанбаатар хотын утааны асуудалд анхаарал хандуулж, хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллах санал гаргаад байна. Тухайлбал, нүүрснээс маш олон давуу талтай ногоон түлш, хаягдлаас эрчим хүч гаргах болон хаягдал бохир усыг цэвэршүүлэх талаар төсөл санхүүжүүлж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа өнөөдөр хотын даргатай уулзах үеэрээ илэрхийллээ. “Амбиента”-гийнхний танилцуулснаар ногоон түлш нь гэхэд газар тариалангийн хаягдал боловсруулах замаар гаргаж авах боломжтой учир ой мод сүйтгэх асуудлыг зогсооход чухал хувь нэмэртэй аж. Мөн тэдний санал болгож буй хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж нь үнэ өртөг хямд, эзлэх талбай бага учир үйлдвэрийн газрууд, уул уулхайд ашиглах боломжтой гэнэ. Хотын дарга нийслэлийн хөгжлийн асуудлаар санал санаачилга гаргаж буйд нь талархаад холбогдох байгууллагынханд санал болгож буй төслүүдийг судалж үзэхийг даалгасан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.