Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирээдүйн шүүгч хүний аминд хүрчээ

Төв аймгийн шүүхийн шүүгчийн туслах залуу бусадтай зодолдож, хүний амь насыг хохироожээ. Зодоон өнгөрсөн баасан гаригт болсон байна. Ажлаа тараад нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн шүүхийнхний найр эцэстээ хүний амь бусниулснаар өндөрлөсөн нь харамсалтай.

Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулахад “Төв аймгийн шүүхийн шүүгчийн туслах Ганболд өнгөрсөн баасан гаригт хүнтэй зодолдож балкаар хохирогчийн толгой руу цохижээ. Хохирогч газарт унахдаа хүзүүгээрээ замын хашлага мөргөснөөс нугас нь гэмтсэн гэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн урьдчилсан дүгнэлт гарсан.

Хохирогч У гавлын яс, нугасандаа гэмтсэнээс эмнэлэгт ухаангүй байсаар нас барлаа. Өнөөдөр талийгаачийн ажил явдал өнгөрнө” гэсэн юм. Бидний авсан мэдээллээр талийгаач У тус шүүхийн зарлагаар ажилд ороод долоо хонож байсан бөгөөд айлын ганц хүү, архи тамхи хэрэглэдэггүй даруухан нэгэн байсан гэнэ. Хэргийн талаар тус шүүхийн эх сурвалжаас тодруулахад “Манай зарлага У гаднын нөлөөтэй нас барсан нь үнэн.

Хэрэгт холбогдуулж манай шүүхэд ажилладагг үй нэг хүнийг саатуулсан байгаа. Манайхан хоорондоо зодолдож нэгнийхээ аминд хүрсэн явдал байхгүй” гэлээ. Харин хохирогчийн ар гэрийнхэн Төв аймгийн шүүхийн шүүгчийн туслах Ганболд хүүгийнх нь аминд хүрсэн гэдгийг баталж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.