Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирээдүйн шилдэг залуу удирдагчдийг шалгаруулах төсөл

Цагаан бар жилийн бар сарын бар өдөр буюу энэ сарын 21-ний өдрөөс Ирээдүйн шилдэг залуу удирдагчийг  шалгаруулах “Монголын залуучууд-Монголын ирээдүй” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Монгол улсын хүн амын 60 орчим хувийг эзэлдэг залуучуудын нийгмийн идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжих, боловсрол мэдлэгтэй залуучуудыг нэгэн баг болгож, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтэд сурталчлах, Монгол улсын хөгжлийн ирээдүйг гардан бүтээгч, нийгмийг зохион байгуулагч залуу удирдагчдыг олон нийтэд таниулах энэхүү төсөл хөтөлбөр хоёр үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд олон нийтийн санал асуулгаар сонгон шалгаруулах аж.  Уг төслийг мэдээллийн портал  сайт “Шударга.мн”, бизнес мэдээллийн “Б” телевиз, Монголын үндэсний чөлөөт хэвлэл “Тэргүүн” сонин, иргэдийн идэвх санаачилгыг дэмжигч “Өөрсдийнхөө төлөө өөрсдөө” төрийн бус байгууллага, Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, тандалт судалгааны төвөөс хамтран зохион байгуулж байгаа юм.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.