“Ирээдүйн аваргууд эндээс тодорно” уриатай сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээний бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Хакухо Даваажаргалын нэрэмжит уг тэмцээн тавдугаар сарын 8-наас зургадугаар сарын 1-ний хооронд болно. Барилдааны арга барил, ур чадварыг нь харгалзан хүүхдүүдэд ёкозүна, озеки, сэкиваки, комүсүби цол олгох юм. Тэмцээнд оролцогч хүүхдүүдэд шилдэг, дайчин, гарамгай, техниктэй болон өсөх идэр бөхийн шагнал олгох юм. 12 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд оролцогчдод ёкозүна Хакүхогийн гарын хээ бүхий дурсгалын зүйл, ил захидал, ивээн тэтгэгчийн бэлэг өгнө гэсэн. Мөн түрүүлсэн хүүхдийг Япон улсад аялах эрхийн бичгээр шагнана.







0 Сэтгэгдэл