Иргэний хөдөлгөөнүүд “амь орох нь”. Тэд энэ сард үүнийгээ мэдэгдэж, жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний зохицуулагч О.Магнайгаас тодрууллаа.
-Ж.Батзандан, О.Магнай нар жагсаал зохион байгуулна гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?
-Тийм ээ, энэ сарын 11-нд жагсаал зохион байгуулахаар болсон. Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо байгуулж байгаа юм. Уг холбооноос жагсаалыг зохион байгуулна. Бид дээрх өдөр МҮЭСТО-нд хурлаа хийгээд, тэндээсээ Сүхбаатарын талбай руу жагсаж очно.
-Иргэний хөдөлгөөнүүд 2008 оны сонгуулиас хойш чимээгүй болсон. Одоо тэгвэл хүчээ нэгтгээд илүү идэвхтэй ажиллана гэсэн үг үү?
-Яагаад чимээгүй болсныг нь Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Би 2008 оны найм, есдүгээр сард л шоронгоос гарсан. Үг хэлэх, жагсах хүн биднээс өөр алга байна.
-Нэгдсэн холбоонд иргэний хэдэн хөдөлгөөн багтсан бэ. Эрх баригчдад хандан ямар асуудлаар шаардлага тавих юм бол?
-Холбоонд 10-аад хөдөлгөөн нэгдээд байна. Бид хурлаа хийснийхээ дараа тавих шаардлагаа тодорхойлно. Тэр үед асуудал илүү тодорхой болно байх.







0 Сэтгэгдэл