Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэний хөдөлгөөнийг өчигдөрт үлдээв

Авлигачдын эсрэг тэмцэлд олон нийтийг уриалан дуудсан Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн хэмээх төрийн бус байгууллага 2005 онд байгуулагдахад цоо шинэхэн санагдаж бай лаа. Улс төрийн нэг шинэ дүр төрх болсон иргэний хөдөл гөөнүүдийн “эцэг” нь энэ болсон. Тэд ний араас янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон ч хөдөлгөөн мэн дэлсэн юм. ЭНИХ-өөс зохион байгуулан анх удаа Төрийн ордон руу авлигачид, тэдний шударга бус үйлдлийг эсэргүүцэн лооль шидэж байсан нь тун саяхан. Гэвч нэг үе мандан цэцэглэж явсан иргэний хөдөлгөөнүүд одоо ичээн дээ оржээ. Энэ тухай ярихаар “эцэг” хөдөлг өөний тэргүүн Ж.Батзандан, зохицуулагч О.Магнай нар санаанд буудаг. Гэвч нам байгуулан, сон гуульд нэр дэвшиж явсан эрхмүүд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг зо хион байгуулсан хэргээр хэсэг хугацаанд баривчлагдан хоригдсоноос хойш чи мээ тасрав. Тэднийг дагаад иргэний бусад хө дөл гөөн ч амаа үдүүлсэн. Тэдний орон зай үгүй болсон гэж батлах мэт саяхнаас “The Beatles” хамтлагийн ал дарт “Өчигдөр” дуунд Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нарын “оргил үе”-ийн гэрэл зургуудыг эвлүүлж, дүрсжүүлээд цацах болжээ. Тэд өчиг дөрт үлдсэн гэж ойл гуулахыг хэн нэгэн нь эрмэлзэв бололтой. Үнэхээр ч дээрх явдлын дараа эдгээр эрхэм АН-д элсээд сураг тасарсан юм даг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.