Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИРГЭНИЙ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ГЭР БҮЛ БОЛГОДОГ БАЙЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу хуучнаар Зүүнхараагийн иргэний бүртгэлийн ажилтан Г.Жаргалхүү хуурамч бичиг баримтаар иргэдийг гэрлүүлж авлига авч байсан хэрэгт буруутгагджээ. Тэрбээр цөөнгүй удаа ийм хууль бус үйлдэл гаргаж, нэг бүрээс нь 100 мянган төгрөгийн хахууль авсан гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр тус сумын иргэн Хадбаатарын иргэний үнэмлэхийг ашиглан түүний зөвшөөрөлгүйгээр иргэн Г.Мөнхсаран гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон мэтээр гэрлэлтийн бүртгэлд бүртгэжээ.

Түүнээс гадна иргэн С.Ганхуяг, Б.Мэндбаяр нарыг гэр бүл биш гэдгийг нь мэдсээр байж, тэдэнтэй хуйвалдан 2007 оны есдүгээр сарын 27-нд гэр бүл гэж хуурамч гэрлэлт бүртгэж, шанд нь 100 мянган төгрөгийн ха хууль авсан аж. Түүний энэ хууль бус үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж орон нутгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Улмаар уг хэргийг өдгөө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Прокурорын газарт хянаж байгаа гэнэ.

Мөрдөн байцаалтын шатанд дээр нэр дурдсан хүмүүс удаа дараа мэдүүлэг өгөхдөө Г.Жаргалхүүд авлига өгсөн гэдгээ мэдүүлдэг, бусад нотлох баримтаар ч тогтоогдсон юм байна. Гэвч прокурорт хэргийг шилжүүлсний дараа Г.Жаргалхүүд хууль бус гэрлэлт баталсны төлөө 100 мянган төгрөг өгсөн гэх мэдүүлгээсээ Г.Мөнхсаран буцаж 20 мянган төгрөг, набор өгсөн гэж байгаа бол, Б.Мэндбаяр нь ямар ч мөнгө төгрөг өгөөгүй гэжээ. Мандал сумын прокурорт хэрэг очсоны дараа холбогдогчид ийнхүү мэдүүлгээсээ буцах болсны учир юу вэ гэхээр мэдээж нэг сумынхан бие биенээ таньдагаас, мөн Г.Жаргалхүүгийн ойрын хамаатан нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга Эрдэнбат гэдэг хүн байдаг.

Ах дүүс нь мөн сумын удирдах албан тушаал хашдаг хүмүүс байдаг аж. Тиймээс энэ бүх хүнээр дамжуулж, Г.Мөнхсаран, Б.Мэндбаяр нарт нөлөөлж мэдүүлгээс нь буцааж, хэргийг замхруулах, ял завших гэсэн оролдлого хийж байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.