Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэдийн хүнсний ногоо тариалах талбайг нэмэгдүүлнэ

Улаанбаатар хот иргэддээ хүнсний ногоогоо өөрсдөө тариалж, хэрэгцээгээ хангах, цаашлаад илүү гарсныг нь зарж борлуулан амьжиргаагаа дээшлүүлэхэд нь  туслалцаа үзүүлсээр байгаа. Өнөөдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өнөө жилийн тариалалтын бэлтгэл болон газар тариалан эрхлэх чиглэлээр иргэдэд олгох газар төлөвлөлтийн талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн онд ХХААХҮЯ-тай хамтран нийслэлийн газар тариалан эрхлэгчдэд 216 ширхэг хүлэмжийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгч, энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүлэмжийн байгууламжийн зориулалтаар газар олгосон. Мөн энэ онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, ХХААХҮ-ийн сайдтай байгуулсан санамж бичгийн хүрээнд 50 ширхэг хүлэмжийг иргэдэд олгохоор төлөвлөөд байна.

Ингэснээр нийслэлд байнгын ажиллагаатай хүлэмжийн байгууламж нэмэгдэж, иргэдийг эх орны хөрсөнд ургасан нарийн ногоогоор хангахад томоохон хувь нэмэр болох юм. Энэ жилийн хаврын тариалалтаар нийслэлийн хэмжээнд 1113 га талбайд төмс, хүнсний ногоо тариалах боломжтой бөгөөд Нийслэлийн Хөдөө аж ахуйн газарт 142 иргэн, аж ахуйн нэгж 723 га-д тариалалт хийх хүсэлтээ ирүүлжээ. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох газрын төлөвлөлтийн асуудлыг даруй шийдвэрлэж, иргэдэд мэдээлэхийг Нийслэлийн Засаг дарга холбогдох хүмүүст үүрэг болголоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.