Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэдийнхээ хулгайлсан алтыг БНСУ манайд буцааж өгнө

Өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд Улаанбаатар Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан БНСУ-ын 13 иргэн манай улсаас 13.3 кг алт авч гарахыг завдсаныг ТЕГ-ын ажилтнууд ил рүүлсэн билээ.

Тэдэнд холбогдох хэргийг саяхан яллах дүгнэлт үйл дүүлэхээр Нийслэлийн про курорын газарт шилж үүлжээ. Тус улсын харьяат 13 хүн шулуун гэд сэндээ тус бүр 0.8-1.2 кг алт нуусан байсан бөгөөд тэдэнд эм уулгаж, алтыг нь гаргаж авсан юм. Өдгөө солонгосчуудыг Ганцхудагт цагдан хорьж, хураасан алтыг Мон голбанкны Эрдэнэсийн санд шүүхийн шийдвэр гартал хад галуулахаар шилжүүлсэн.

Гэвч тэднээс гадна гурван хүн Буянт Ухаагаас хөөрсөн “Кореан эйр” компанийн онгоцонд алтаа нууж гарган, БНСУ руу явуулсныг тус улсын холбогдох албаныхан хураан аваад байгаа гэнэ. Улмаар манай хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ хэмээн мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Онгоцондоо амжиж суусан тус улсын гурван иргэн манайхаас 2-3 кг алт хууль бусаар авч явсан юм байна. Тэд тагнуулын байгууллагад өгсөн тайлбартаа “Монголд жуулчлах шугамаар орж ирээд 3-4 хоноод буцах ёстой байсан. Ингээд нутаг буцах гэж байгаад баригдсан.

Нэгнийхээ ятгалгаар ийм хэрэг хийсэн” гэж тайлбарласан. Солонгосчуудад НПГ-аас Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд зааснаар бүлэглэн онц их хэмжээгээр эд зүйл хилээр нэвтрүүлэхийг завдсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод байгаа гэнэ.

Тэдний гэм буруутай нь шүүхээс тогтоогдвол найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм.

Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.