Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэдийг татвараас чөлөөлөх ажил эхэллээ

Нийслэл, дүүргийн татварын албад иргэдээс ирүүлсэн тайланг хүлээн авч, хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, буцаан олгох ажлыг зохион байгуулж эхэлснийг дуулгая. Энэ ажлыг УИХ-аар шинэчлэгдэн батлагдаж, 2007 оноос хэрэгжиж эхэлсэн Хүн амын орлогын албан татварын тухай хуулиар зохицуулж байгаа аж.

Төрийн сангаар дамжуулан өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 5400 татвар төлөгч хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж, буцаан олголтоо авчээ. “Буцаан олголтын арга хэмжээг төрд төлсөн татварынхаа үр дүнг татвар төлөгч иргэн бодитойгоор хүртэж байна гэж ойлгож болно” хэмээн Нийслэлийн татварын газрынхан онцоллоо. Хэрвээ та хөнгөлөлт, чө лөө лөлт эдлэхийг хүсвэл дүүргийнхээ татварын албанд хандаарай. Уг ажлыг заасан хугацаанд багтаан шуурхай шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн татварын газар дээр дүүрэг бүрээс 2-3 улсын байцаагч ажиллахаар болсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.