Иран улс Натанз дахь цөмийн төвд ураныг 20 хувь баяжуулах 164 центфуг бэлэн болгожээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Юкия Аманогийн илтгэлд ингэж дурдсаныг Ройтерс уламжиллаа. Лалын бүгд найрамдах Иран улс судалгааны реакторт зориулсан ураныг 20 хүртэл хувиар баяжуулах тухай зарласан нь угтаа тухайн төрлийн цөмийн түлшийг нэг их удахгүй үйлдвэрлэж эхлэхийн дохио юм гэж МАГАТЭ үзэж буй бололтой байна.
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл