Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иран шинэ пуужин зохион бүтээх ажилд орлоо

Иран улс өчигдөр агаарт буй байг устгах зориулалттай шинэ пуужин зохион бүтээх ажлыг эхлүүлжээ. Үндэсний телевиз нь энэ тухай зарласан байна. “Шинэ пуужинг “Мерсад”, ”Өрнөд” гэж нэрлэсэн. Энэ бол доогуур болон дунд зэргийн өндөрт нисэж яваа онгоцыг устгах зориулалттай пуужингаас эсэргүүцэн хамгаалах дунд тусгалын хэрэгсэл юм” гэж шинэ пуужинг угсрах шугамын нээлтэд оролцсон Лалын Бүгд Найрамдах Иран улсын Батлан хамгаалахын сайд Ахмад Вахиди тайлбарлажээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Иранд тэнгис дэх байг устгах зориулалттай бага тусгалын “Наср-1”, “Ялалт-1” шинэ пуужин үйлдвэрлэж эхэлсэн тухай мэдээлсэн юм. Ираны цэргийн эх сурвалжийн мэдээлж байгаагаас үзвэл эдгээр пуужингууд нь тэнгис хийгээд эрэг орчимд байрлаж, 3000 тонн хүртэл усан багтаамжтай байг устгах чадалтай ажээ.

Б.БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.