Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иран талибуудад тусалж байна гэв

Афганистан дахь НАТО-гийн болон АНУ-ын цэргийн командлагч генерал Стэнли Маккристал “Иран Афганистаны хөрш улсын хувьд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг хийж буй Кабулын тэмцлийг дэмжих учиртай. Гэвч Иран зарим тохиолдолд талибуудыг зэр зэвсгээр хангаж, зааж сургаж байгаа нь тодорхой болсон. НАТО-гийн цэргийн хүчин энэ бүхнийг таслан зогсоох болно” гэж Тегеранд болсон хэвлэлийн хурал дээр хэлсэн байна. Гэхдээ тэрбээр Ираны тал “Талибан” хөдөлгөөний хэдэн хүнийг сургаж бэлтгэсэн тухай тодорхой тоо хэлсэнгүй.
Өнгөрсөн сард генерал Стэнли Маккристал талибуудыг Иранд сургаж байж магадгүй тухай мэдэгдээд, “Гэхдээ энэ нь Ираны албан ёсны Засгийн газрын бодлого биш” хэмээн тодотгож байсан юм.


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.