Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ираны асуудлыг энхийн замаар шийдэх ёстой гэв

     Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Милибэнд “Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Бээжин, Лондон хоёр нэгдмэл зорилготой. Энэ зорилгодоо хүрэхийн төлөө нягт хамтран ажиллах болно” гэлээ. Түүнтэй уулзалт хийсэн Хятадын Гадаад хэргийн сайд Ян Зечи “Хятад улс энэ асуудалд илүүтэй санаа зовниж байна. Хатуу хориг арга хэмжээ авах нь Ираны цөмийн асуудлыг шийдэх цорын ганц арга зам биш гэдгийг бид өмнө нь хэлж байсан. Асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэх ёстой” гэсэн байна.

     Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн илүү хатуу хориг арга хэмжээ авах талаар АНУ, Франц, Их Британи, ОХУ, Хятад, Герман улсууд хэлэлцэж байгаа юм. Францаас өндөр технологиор бүтээсэн зэвсэг худалдан авахаар тохиролцсон ОХУ эдийн засгийн хатуухан хориг арга хэмжээ авахад татгалзах бодолгүйгээ мэдэгдсэн. Гэвч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн зургаан орон нэгдсэн байр сууринд хүрээгүй тохиолдолд хориг арга хэмжээ авах тухай тогтоол батлагдах боломжгүй.

     Сайд нар уулзалтынхаа дараа хийлгэсэн хэвлэлийн хурал дээр “Ираны цөмийн хөтөлб өрийн асуудал бол биднээс авч буй шалгалт” хэмээн мэдэгдээд, хоёр орны харил цаанд зарим нэг бэрхшээл байгаа ч бид өрсөл дөгчид биш, түншүүд гэдгийг онцолсон байна.

     Өнгөрсөн оны эцсээр хар тамхи зөөж байгаад баригдсан Их Британийн иргэн Бритон Акмалын амийг өршөөхийг Ерөнхий сайд Гордон Браун хувиараа гуйсан ч Бээжин үл тоомсорлосноор хоёр улсын харилцаа хүйтэрсэн. Д.Милибэнд айлчлалынхаа өмнө Бээжинд хандан хүний эрхийн болон мэдээлэл чөлөөтэй олж авах, өмчлөх эрхийн талаар илүү ихийг хийхийг уриалсан.

О.Тогоо

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.