Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирак дахь “Аль-Каида” бүлгийн бүтцийг устгасан гэв

Ирак дахь АНУ-ын Хамтарсан хүчний адмирал Майк Муллен “Алан хядагч “Аль-Каида” бүлгийн Ирак дахь салбаруудыг уди дан чиглүүлж байсан 42 толгойлогчийн 34-ийг нь алах буюу устгаж чадлаа. Тус бүлэглэл бүтэц зохион байгуулалтаа сэргээхээр оролдож байгаа ч Пакистанд байрлаж байгаа төвтэйгээ холбоо барих боломжгүй болсон” гэж Багдадад болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ.

Алан хядагчдыг устгахад Иракийн цэргийн хүчнийхэн томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Адмирал онцолсон байна. Алан хядагч бүлэглэлийг бүтцийн хувьд задалж, толгойлогчдыг нь устгасны үр дүнд Иракт тогтвортой байдлыг хангах зорилго биелж байгаа аж. “АНУ-ын цэргийн хүчин 2011 онд Иракийг орхин гарсны дараа алан хядах бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоож, байдлыг хяналтдаа авах боломж Иракийн Засгийн газарт байгаа” гэж Адмирал мэдэгджээ.

Толгойлогчдыг устгах тусгай ажиллагааг ихэнх тохиолдолд Иракийн хүчнийхэн удирдан явуулжээ. Олон хүний аминд хүрсэн цуврал халдлагыг зохион байгуулсан “Аль-Каида” бүлгийн Ирак дахь салбарын толгойлогч Абу Ауиб аль-Масри, Абу Омар аль-Багдад нарыг дөрөвдүгээр сард устгасан. Гэвч тавдугаар сард Иракт болсон цуврал халдлагын улмаас 119 хүн ганцхан өдрийн дотор алагджээ.

Нөлөө бүхий толгойлогчдыг устгасан ч байдал дээрдээгүй гэсэн яриа үүний дараа гарсан юм. АНУ-ын генерал Рэй Одиерно “Абу Ауиб аль-Масри, Абу Омар аль-Багдад нарыг устгахын тулд АНУ, Иракийн тусгай хүчнийхэн алан хядах бүлэглэлийн дотор орж ажилласан. Гол удирдагчид санхүүжилтээ хэрхэн авдаг, алан хядах төлөвлөгөө боловсруулдаг арга барил, шинээр гишүүн элсүүлдэг бүтэц зэргийг нь сайтар мэдэж авсан. Энэ бол хамгийн гол зүйл” гэжээ.

О.Тогоо

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.