Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иракт явуулж буй АНУ-ын ажиллагаа шинэ нэртэй болов

АНУ-ын Батлан хамгаалах яам Ирак дахь цэргийн ажиллагааг өөрчлөн тэлэхээр шийдвэрлэжээ. АР-ийн мэдээнээс үзвэл энэ нь Пентагоны тэргүүн Роберт Гейтсийн меморандумаас тодорхой болсон байна. Энэ оны есдүгээр сарын 1- нээс эхлэх ажиллагааг “Шинэ үүрийн туяа” гэж нэрлэх ажээ. Иракийн нутаг дэвсгэрээс Америкийн цэргийн бүх хэсгийг гаргаж дууссаны дараа ажиллагааны шинэ нэрийг мөрдөж эхлэх бөгөөд энэ үеэс Америкийн цэргийнхэн Иракт огт өөр үүрэг гүйцэтгэхийг сайдын меморандумд тэмдэглэжээ. Өмнө нь 2003 онд АНУ-ын ажиллагаа “ Иракийн эрх чөлөө” (Operation Iraqi Freedom) нэртэй байсан юм. “Вашингтон пост” сонин иш татсан меморандумдаа Гейтс ажиллагааны нэрийг өөрчилсөн нь Иракийн засгийн газартай бидний тогтоосон харилцааны залгамж чанарыг илтгэх ёстой юм шүү гэж Төвийн командлалын дарга Дэвид Пэтрэусуд бичжээ. Хоёр талын тохиролцсоны дагуу 2010 оны намар гэхэд АНУ-ын 50 мянган цэргийн албан хаагч Иракийн нутаг дэвсгэрт үлдэж, аюулгүй байдлыг хангахад нь Иракчуудад туслах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.