Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иракт парламентын сонгууль болов

Иракийн түүхэн дэх хоёр дахь ардчилсан сонгууль угжигдар боллоо. Хэдийгээр аюулгүй байдлыг хангахаар Иракийн 500.000 цэрэг дайчлагдсан ч сонгууль эхлээд удаагүй байхад Багдадад хоёр ч дэлбэрэлт болж 17 хүн алагдлаа. Алаг хядагчид сүнгуулийг тасалдуулахаар чармайж, иргэдийг сонгуулийн хэсэг рүү очихгүй байхыг сануулсан ухуулах хуудас олноор тараасан ч сонгууль амжилттай болсон байна. Тус улсын Ерөнхий сайд Нури Аль Малик иргэдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалаад, “Та бүхний оролцоо Иракийн ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. Энэ сонгууль та бидний ардчиллын төлөө хамтдаа хийж буй томоохон алхам төдийгүй, биднээс авч буй шалгалт юм” гэлээ.
Парламентйин 325 гишүүнийг сонгох энэ удагийн сонгуульд 19 сая хүн санлаа өгөх юм. Ажиглагчдын үзэж байгаагаар Ерөнхий сайд Нури Аль Маликийн толгойлдог шийтийн эвсэл парламентад олонхийн суудлаа хадгалж Засгийн газраа байгуулах магадлал өндөр байна гэж дүгнэсэн. Гэхдээ тэрбээр улс орныхоо эрх ашиг, эв нэгдлийг бодолцон суннитуудыг өөрийн танхимд урина хэмээн таамаглаж байгаа юм.
Сонгуулийн өдөр аюулгүй байдлыг хангах үүднээс замын хөдөлгөөнийг бүрмөсөн зогсоож, хилээ хаасан байна

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.