Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иракийн сонгуулийн ирц 62 хувь хүрэв

Хэдийгээр халдлага дайралт болж, 38 хүний амь үрэгдсэн ч Иракийн парламентын сонгууль амжилттай боллоо. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн 19 сая сонгогчдын 62 хувь нь оролцсоноор сонгууль хүчин төгөлдөр болсон гэж Сонгуулийн хараат бус дээд комисс мэдэгдэв.
Энэ удаа 86 нам, эвсэл, фракцын 6.200 нэр дэвшигч парламентын 325 суудлын төлөө өрсөлдлөө. Сонгуулийн албан ёсны дүн гуравдугаар сарын сүүлчээр гарах агаад урьдчилсан дүн энэ долоо хоногтой гарах аж. Урьдчилсан байдлаар Ерөнхий сайд Нури Аль Маликийн тэргүүлдэг шийтийн эвсэл олонх болох магадлалтай байгаа ч дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжгүй. Эвслийн Засгийн газар байгуулах тохиролцоо хоёроос гурван сар үргэлжлэнэ гэж шинжээчид дүгнэж байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй албаны хүн “Ерөнхий сайдын тэргүүлдэг эвсэл Багдад болон шийтүүд суудаг өмнөд мужуудад олон санал авсан. Тус эвсэл Иракийн 18 мужийн есд нь тэргүүлж байна” гэж AFR агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Энэ удаагийн сонгуульд гол өрсөлдөөн Ерөнхий сайдын тэргүүлдэг “Төрийн хууль”эвсэл, шийтүүдийн “Иракийн үндэсний эвсэл” болон Ерөнхий сайд асан Ияд Аллавийн “Иракийн холбоо”-ны хооронд боллоо.
Алан хядагчид сонгуулийг тасалдуулна хэмээн заналхийлсээр байсан ч хүмүүсийн болгоомжилж байсан шиг том хэмжээний халдлага болсонгүй. Иракчууд өөрсдийн хүчээр сонгуулиа аюул осолгүй явуулж дөнгөсөн нь тэдний гадаад дахь нэр хүнд, тэдэнд итгэх итгэлийг дээшлүүлж чадлаа. Энэ зун АНУ-ын цэргүүд тус улсыг орхин гарлаа гэхэд аюулгүй байдал тэгтлээ алдагдахгүй гэдгийг энэ удаагийн сонгууль харууллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама “Иракийн ард түмэн өөрсдийнхөө ирээдүйн төлөө санлаа өглөө” гэж сонгуулийг дүгнэжээ.  

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.