Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Инээдэнд нуугдсан ухаарал

Ухаарал гэгч энд тэндгүй байдаг зүйл. Тиймээс хамтдаа инээдэнд нуугдсан ухаарлыг сонирхъё.

Туулай ба баавгай

Туулай, баавгай хоёр ой модон дундуур зугаалж яваад нэгэн данх байсныг санамсаргүй өшиглөж орхижээ. Тэгтэл данхан дотроос чөтгөр гарч ирээд,
-Би та хоёрын гурван хүслийг биелүүлж өгье гэв.
Баавгай энэ дэлхийн хамгийн мундаг хүчирхэг баавгай болмоор байна гэсэнд ёсоор боллоо. Туулайн тоорцгон малгайтай болох хүсэл нь бас биелэв. Хамгийн царайлаг баавгай болох хоёр дахь хүсэл дахиад л биеллээ. Туулай ч мөн хоёр дахь хүслээ хэлж, унадаг дугуйтай болов. Баавгайн гурав дахь хүсэл нь “Энэ дэлхийн бүх баавгай эм баавгай болог” гэтэл туулай дугуйгаа унаж, жийнгээ “Энэ баавгай ижил хүйстэн болог” гэж ээ.
Дүгнэлт: Боломж таны өмнө ирэх үед та өөрийгөө болон хүрээлэн байгаа орчноо бодсоны дараа ашиглаж бай. Өөрийгөө шалихгүй зүйлээр битгий хуураарай.

Зөгий ба аалз

Зөгий, аалз хоёр сүй тавьжээ. Аалз хүү дотроо их дурамжхан байсан тул ээждээ,
-Би яагаад заавал зөгийтэй суух ёстой юм бэ?
-Зөгий ч жаахан хэрүүлч л дээ. Гэхдээ ямар боловч тэр чинь тэнгэрийн амьтан шүү дээ гэж ээж нь хэлэв. Зөгий охин мөн л сэтгэл дундуур байсан тул ээжээсээ,
-Би яагаад аалзтай суух ёстой гэж?
-Аалз ч жаахан царай муутай л даа. Гэхдээ ямар боловч тэр тор нэхэж чаддаг юм шүү гэж ээ.
Дүгнэлт: Хэрэв та өөрийн зорилгыг хязгаарлаж, бий болгосон өчүүхэн зүйлдээ сэтгэл ханан, ингээд боллоо гэж үзвэл таны хувьд аз жаргал гээч ахархан байх болно. Учир нь аз жаргалыг үнэлсэн таны үнэлэлт тийм өндөр биш юм. Хэрвээ зөгий охин өөрийгөө тэнгэрийн амьтан гэж үнэлсэн бол дор хаяж сонотой суух байсан биз ээ.

Тариачны охин

Нэгэн тариачны охин дэндүү царай муутай төржээ. Хэн ч тоохгүй учир нөхөрт гардаггүй гэнэ. Тариачин эр охиноо тариан талбай дээр мануухай болж хэрээг айлга гээд явуулжээ. Түүнийг тариан талбай дээр очсоноос хойш хэрээнүүд дүрвээд зогссонгүй, хэтэрхий айсан гурван ч хэрээ хулгайлж зөөсөн буурцагнуудаа буцаан өгчээ.
Дүгнэлт: Хэнд ч хэрэггүй ажилтан гэж байдаггүй. Харин хүний хүчийг ашиглаж чаддаггүй дарга л байдаг юм.

Хөлөг онгоц ба гэрэлт цамхаг

Нэгэн байлдааны хөлөг онгоц далайгаар хөвж явтал харуулын цамхаг дээр байсан далайчин хөлөг онгоцных нь хөвж яваа чиглэлд гэрэл гарахыг харжээ. "Биднээс холгүй нэг усан онгоц яг өөдөөс хөвж явна. Чиглэлээ өөрчлөхгүй бол мөргөлдөх нь" хэмээн ахмаддаа илтгэжээ.
Ахмад яаран радио станцаа залгаад,
-Анхаар, би байлдааны хөлөг онгоц байна. Та нар онгоцоо зүүн тийш 10 хэм эргүүлнэ үү гэхэд.
-Анхаар, харин та нар онгоцоо баруун тийш 10 хэм эргүүлнэ үү гэж ээ.
Ахмад уурлан, би байлдааны хөлөг онгоцны ахмад байна. Та нар намайг эргэ гэж яаж хэлж зүрхлэв?
-Өө, би тэгвэл хөлөг онгоц биш гэрэлт цамхагнаас ярьж байна. Чадал байвал ирээд мөргөөд үз л дээ гэж ээ.
Дүгнэлт: Хэн ч бай, сэтгэлээр унасан үедээ бүү шантар, сэтгэл хангалуун байгаа цагтаа омогшиж, төрхөө бүү март. Хэрвээ та одоо сэтгэл хангалуун байгаа бол омгорхог их занг өөрийн зуршил битгий болгоорой. Эс бөгөөс цамхаг мөргөсөн онгоц шиг живэх болно шүү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.