ОХУ-ын Ингушетийн Карабулак хотод өчигдөр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас хоёр цагдаа алагдаж, нэг нь шархаджээ. Цагдаагийн газрын мэдэгдлээс үзэхэд өглөө офицерууд голдуу суусан машин гол хаалгаар орох үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн байна. Шархадсан гурван офицерыг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч хоёр нь удалгүй нас баржээ.
Цаг гаруйн дараа мөрдөгчид хэргийн газарт ирэх үеэр суудлын машинд суурилуулсан хоёр дахь бөмбөгийг алсын удирдлагаар дэлбэлсэн ч хүний амь нас сүйдээгүй байна. Москва хотын метронд амиа золиослогчид цуврал халдлага үйлдэж 40 хүний аминд хүрсэнээс хойш ОХУ-ын Дагестан, Ингушетэд байдал тогтворгүй болж хэд хэдэн удаа цуврал халдлага гараад байна. Кремль Ингушетийг терроризмийн эсрэг ажиллагаа явуулах бүс болгон зарлаж, цагдаа, тусгай хүчнийхэнд салан тусгаарлагчид, алан хядагчдыг устгах бүрэн эрх олгосон байна.







0 Сэтгэгдэл