Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ил тод хуулийн засаглал” уулзалт боллоо

Монгол дахь Америкийн Худалдааны танхимын сар бүрийн ээлжит уулзалт “Ил тод хуулийн засаглал” сэдвийн хүрээнд өрнөлөө. Энэхүү уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцож, нийтийн болон хувийн эрх зүйн шинэтгэл, хуулийн төслүүдэд бизнес эрхлэгчдийн саналыг хэрхэн тусгах процесс, мөн Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьжээ. Мөн Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо. Цахим уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар болон бусад албаны хүмүүс оролцов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.