Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ийм хяналт байхад тийм луйвар хийхгүй байлгүй дээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр 17.00 цагаас хуралдав. Автоматаар санал тоолдог машины талаар хэлэлцэх байсан тул СЕХ-ны удирдлагууд дуудагджээ. Нэг машин сонгосныхоо төлөө тэд авлигч, хариуцлага тооцох ёстой, зориудаар сонгуулийг луйвардах зорилго агуулж байна гэсэн үгээр булуулсан юм. Ямар учраас СЕХ ганцхан сонголттой үлдсэн бэ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулснаа эхлээд хүргэе. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлж байгаа аж. Харин сонгогчийн саналыг автоматаар тоолдог машин аваарай гэж 24 тэрбум төгрөг баталж өгсөн нь түүнээс өмнөх үеийн асуудал юм. Ямар хүчин чадал, өртөгтэй эд авахаар тооцож энэ мөнгийг баталсныг тайлбарлах хүн лав алга. Ямар ч байсан тендерийн гэх мэт хууль зөрчсөн л үйл ажиллагаа юм билээ. Ном ёсоор бол эхлээд хууль хэрэгжүүлэх орчин бүрд үүлээд түүнийхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг баймаар.

Гэтэл хэрэглэх хуульгүй байхад нь тодорхойгүй даалгавар өгчихөөд түүнийхээ буруутныг СЕХ-ноос УИХ-ын гишүүд хайв. Хэрэглэх хуульгүй ч гэсэн өгсөн үүргийнх нь дагуу автоматаар санал тоолдог машин үйлдвэрлэдэг дэлхийд нэртэй гэсэн долоон компанийн тоног төхөөр өмжөөс СЕХ-ны Ажлын хэсгийнхэн сонголт хийсний эцэст Америкийн ES&S компанийн DS200, БНСУ-ын Miri Data System компанийн DS3000 гэсэн хоёр сонголттой үлджээ. Тагнуул, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Төрийн холбооны газар гээд мэргэжлийн чиглэлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон Ажлын хэсгийнхэн ES&S компанийн DS200 автомат тооллогын машиныг эхлээд авъя гэсэн байна. Гэтэл тэр компанийнхан даварсан болзол тавьжээ. Тэдний нэг машин нь 4000 долларын үнэтэй (УИХ-ын сонгуульд хэрэглэхийн тулд ийм машин 1700-гаас доошгүйг авах ёстой). Жил бүрийн үйлчилгээний төлбөрт 800 гаруй мянган доллар төлөхийг шаардсан байна.

Өөр нэг юмны төлбөр гэж 140 мянгыг нэхжээ. Тэр машиныг ажиллуулах хүмүүсийг сургаж өгсний төлбөр гэж 2.9 сая доллар бас шаардсан байгаа юм. Уг болзлыг СЕХынхон зөвшөөрч, за тэгвэл манай хуулийн хүрээнд гэрээгээ байгуулъя гэжээ. Гэтэл ES&S-ийнхэн Монголын хуулийн хүрээнд гэрээ байгуулахг үй. Нью-Йоркийн хуулийн дагуу л байгуулна. Маргаан үүсвэл Сингапурт төвтэй шүүхээр шийдүүлнэ. Гэрээг зөвхөн англиар хийнэ. Монголоор хийхгүй гэжээ. СЕХ тэдний шаардлагын дагуу гэрээ байгуулахыг зөвшөөрсөн бол Монголын хуулийг зөрчих байсан гэнэ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн “лообийдоод” байгаа ES&S компани ингэж хүлээн зөвш өөрөх боломжгүй шаардлага тавьж байжээ. Ингээд Ажлын хэсгийн үлдсэн ганц сонголт нь БНСУ-ын Miri Data System компанийн DS3000 санал тоолох автомат машин болж таарав. Түүнийг өчигдөр гишүүдэд танилцуулав. Харахад дунд оврын байдаг л принтер буюу бидний хэлдэгээр хэвлэгч машинаас ялгахын аргагүй. Гэхдээ үйлдэл нь принтерийг бодвол илүү боловсронгуй.

Түүнд тусгайлан бэлтгэсэн саналын хуудасны загвар хийж тоолж үзүүллээ. Дэлгэцэн дээр дүн гарч байна аа. Хүчинтэй, хүчингүй хуудасны тоо ширхэг, хувь гарч байна. Мажоритар тойрогт нэр дэвшигч бүрийн хийгээд намын авсан санал болгоныг нэг бүрчлэн тоо ширхэг, авсан саналын хувийг нь бодоод том дэлгэцэн дээр өнгөтөөр үзүүлчихэж байгаа юм. СЕХ-ны дарга Н.Лувсанжавын хэлж буйгаар хэрэглэхэд хялбар, авсаархан эд аж. БНСУ-д ашиглаж байсан, одоо ч хэрэглэж байгаа. Энэ хугацаанд будлиан тарьж байгаагүй гэсэн. АН-ынхны хувьд нэг л зүйлд эмзэглэж, болгоомжилж байна. Сонгогч саналын хуудсаа тэмдэглэж хайрцагт хийхээс эхлээд тоолох, санал хураалтын дүн гарах хүртэлх бүх үйлдлийг автоматаар хийх ёстой гэж тэд үзэж байгаа юм. Эдгээр үйл явцад хүний нөлөө буюу гар ажиллагаа огтхон ч орох ёсгүй гэж үзжээ. Энэ нь ч буруу биш. Miri Data System компанийн DS3000 автоматаар санал тоолох машин нь АН-ын бүлгийн гишүүдээс хэлээд байгаа ажиллагааг гүйцэтгэх хэмжээний төгс эд бас биш юм байна.

Сонгогч хуучны адилаар саналын хуудсандаа тэмдэглэгээгээ хийгээд хайрцагт хийнэ. 20.00 цаг болж санал хураалт дуусах үед хайрцагт байгаа саналын хуудсуудыг гараар зөөж, DS3000 машинд хийх юм байна. Тэгээд нэг товчлуур дарахаар машин ажиллаж, нэр дэвшигч, намын авсан санал, хүчинтэй, хүчингүй хуудсыг нэг бүрчлэн тоолж дүнг нь шууд дэлгэцээр үзүүлэх ийм л үйлдэл хийх аж. Хайрцагнаас саналын хуудаснуудыг зөөж, автомашинаар тоолуулах тэр хооронд л луйвар орчихно. Тэр дундуур урьдчилан тэмдэглэсэн саналын хуудас шургуулчихаж болзошгүй гэж АН-ынхан болгоомжилж байна. МАН-ынхан болохоор автомашин сонгох эрхийг СЕХ-нд угаасаа өгсөн. Сонгосон машиныхаа талаар Төрийн байгуулалтын байнгын хороотой зөвшилцөх ёстой. Арай ч АН-ынхны хардаад байгаа шиг булхай байхгүй байлгүй гэсэн байр суурьтай байв. Гэвч байр суурийн ийм зөрөлдөөн маргааны халуун сэдэв болж хувирав.

Асуудлыг шийдэх гарц олдоогүй учраас дахиад өөр сонголт хийгээд ир гэсэн үүргийг СЕХ-ны удирдлагад өглөө. Тэд сэтгэл тун дундуур үлдэв. Цаг хугацааны хувьд ямар ч боломжг үй, хэрээс хэтэрсэн лүндэн буулгалаа. Дахиад тендер зарлах уу. Дор хаяж нэг сар зарцуулна. Ирсэн саналуудаас сонголтоо хийх, бичил сонгууль зохион байгуулж сонгосон машинаа туршина. Түүнийг ашиглах хүмүүсийг сургах гээд цаг хугацааны хүчин зүйлийг тооцохоор үлдсэн хугацаанд амжих бололцоо харагдахг үй байгааг СЕХ-ны удирдлага сүүлд нь учирлаж байв. Тус байгууллагын дарга Н.Лувсанжав МАН-ын, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн АН-ын угшилтай улс.

Гишүүд дэнд үү хоосон хардлагаар, асуудалд өрөөсг өлөөр хандаж байгааг тэд үгүйсгээг үй. Бидэнд сонгуулийг будлиантуулах санаа зорилго, авлига авсан асуудал байхгүй ээ. Хамгийн боломжийн сонголт хийсэн гэдгээ ярьсан. Миний л ажигласнаар сонгуулийн автоматжуулсан системийн талаар УИХ-ын гишүүдэд хангалттай мэдээлэл байдаггүй санагдлаа. Хоосон хардлага, хийрхэлдээ хөтл өгдөх өөрөө манай зарим улстөрч ухаанаа алдчихдаг нь үнэн. Тэр л янзаараа асуудалд хандаж байв. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр түмний мэдэх цөөн хэдэн гишүүн л жүжгээ тоглочихсон. Энэ машинаар санал тоолох юм бол хувьсгал ч гарч магадгүй шүү гэсэн утгатай зүйлийг Э.Бат-Үүл, Л.Болд нар ярьж байх юм. Батлагдаад хэдхэн хонож буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд, “Хэсэгт санал тоолох ажиллагаа 20.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна” гэж заалт бий. Ийм хяналт байхад хэн нэг нь улаан цайм луйвар хийхгүй байлгүй дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.