Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Израйлийн элчин сайдаас тайлбар шаардав

Гаазын зурваст тусламжийн бараа хүргэхээр явж байсан усан онгоцны цувааг Израилийн цэргүүд эзлэн авч гал нээсний улмаас 10 хүн алагдаж, 30 орчим хүн шархадсан билээ. Тусламжийн бараа ачсан цувааг Туркийн хөлөг тэргүүлж явсан аж. Израилийн албаны хүмүүс “Хөлөг дээр цэргүүдийг гарч ирэх үед гал нээж, сүх, хутгаар зэвсэглэсэн этгээдүүд халдсан учраас галт зэвсэг хэрэглэсэн” хэмээн мэдэгдсэн. Гэвч хөлөг дээр байсан хүмүүс ийм юм болоогүй гэж “Аль-Жазира” сувагт ярьсан байна. Европын холбоо болсон явдлыг мөрдөн шалгахыг уриалсан бол Палестиний удирдагч Махмуд Аббас энэ хэргийг аллага хэмээн буруутгажээ. Лалын шашинт орнуудаас ТельАвивтай сайн харилцаатай байдаг цорын ганц улс болох Туркийн Засгийн газар “Израилийн энэ алхам хоёр орны харилцаанд нөлөөлж болох юм” хэмээн анхааруулав. Истанбулд Израилийн эсрэг томоохон жагсаал болсноос гадна хэд хэдэн орон өөрийн улс дахь Израилийн Элчин сайдыг дуудан тайлбар шаарджээ. Грек улс болсон явдалд ихээхэн эгдүүцэж, Израилтай хийх гэж байсан цэргийн сургуулилалтаа цуцлав. Тель-Авив олон улсын усанд тусламжийн цувааг саатуулсан шалтгаанаа аюулгүй байдлын үүднээс хэмээн тайлбарласан. Исламын “Хамас” хөдөлгөөн 2007 оны сонгуулиар Гаазын зурваст ялалт байгуулсны дараа Израиль, Пакистан бүслэн хаах бодлого явуулж, долоо хоногт 15.000 тонн хүмүүнлэгийн тусламжийн бараа оруулах хязгаарлалт тогтоосон. Тус хоёр орны тогтоосон хязгаарлалт Гаазын зурвасын нийт хэрэгцээний дөрөвний нэгийг л хангана гэж НҮБ үзэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болсон явд лын талаар Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдогантай утсаар ярьж асуудлыг эв зүйгээр шийдэхийн төлөө байгаагаа мэдэгджээ. Харин Туркийн Ерөнхий сайд Израилийн талын өдөөн хат гасан ажиллагаанд Вашингтон шүүмжлэлтэй хандана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.