Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИЗН эрх баригчдыг шийдвэрийг эрс буруутгалаа

ИЗН  эрх баригчдыг парламентын шинэ ордонг төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг буулгаж барихаар төлөвлөөд байгаа шийдвэрийг эрс буруутгасан мэдэгдэл гаргалаа.

ИЗН-аас  мэдэгдэлдээ “Төрийн ордны ард орших цэцэрлэг нь нийслэлд үлдсэн бараг цорын ганц гэж хэлж болох ногоон байгууламж бөгөөд хотын хүн амын төвлөрөл өсч, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед түүнийг устгах нь харалган бөгөөд цөөн хэсэг албан тушаалтны эрх ямбын төлөө олон нийтийн эрх ашгаас урвасан үйлдэл болох юм.

Дээрхийн адил ногоон байгууламжийг дахин байгуулахын тулд наад зах нь 50-70 жил хэрэгтэй. Иймд ИЗН цэцэрлэгт хүрээлэнг өөрийн хамгаалалтад  авч байгаагаа мэдэгдэж, олон түмний эрх ашигт үл нийцэх шийдвэрээс нэн даруй татгалзахыг эрх баригчаас шаардаж байна” гэжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.