Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИЗН-ынхан АН-д дагаар орох уу

Сонгууль дөхөөд, намууд тактикаа бодож болгоогоод завгүй явна. Тэдний толгойд эргэлдэж, тогоон дотроо шивнэлдэх төлөвлөгөөний зах зух нь эдүгээ тодорхой болоод буй. УИХ-д гуравдагч хүчнийг төлөөлж буй ИЗН-ыг энэ удаад онцлов. Тус нам сонгуульд хэрхэн оролцох тухай тоймтой, эцсийн хувилбар энэ сарын 28-нд тодрох учиртай. Энэ өдөр ИЗНынхан их хурлаа хийж, үүсээд буй тодорхойгүй байдлаа цэгцлэхээр төлөвлөсөн. НН-тай нэгдэж, хүчирхэг гуравдагч хүчин болох тэдний том зорилго саяхныг хүртэл олон нийтэд тодорхой байлаа. Гэтэл “ИЗН-ынхан АН-тай нэгдэх гэнэ” гэсэн мэдээлэл тарав. Хүрээллийн гадна үлдсэн Д.Энхбат тэргүүтний байхгүй болсон намтай нэгдэх шийдвэртээ ИЗН үнэнч байгаа юу. Нэгдэх шийдвэрээ хэдийнэ гаргачихсан, одоо зогсох зам үгүй хэмээн андуудыгаа тайвшруулж байсан нь юу болсон юм бол. Намгүй болсон хэсэг хүнийг элсүүлснээр хүчирхэг гуравдагч хүчин байгуулах зорилго нь бүдгэрэв үү гэх мэтээр олон асуулт гарч ирж буй юм.

 

ШИНЭ ЖИЛ БУРУУТАЙ

Анхнаасаа тэд АН-д элэгтэй байсан нь үнэн. Жил бүрийн сонгуулиар шахам л АН-тай эвсэх, хамтрах тухай яриа гардаг. Зорилго, чиглэл нь дөхүү, үзэл бодол нь нийцтэй болохоор тэр. 2004 онд ИЗН, АН, Эх орон нам “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулан сонгуульд оролцож байсан түүх бий. Хамтарсны хүчинд овоо хэдэн суудал авч, ИЗН-ын дарга С.Оюун УИХ-ын дэд даргаар томилогдон ажиллаж явсан. Уг эвсэл мөн оныхоо төгсгөлөөр задарсан ч ИЗН-ын АН-д итгэх сэтгэл хэвээр байжээ. Учир нь 2008 оны сонгуулиар эцсийн шийдвэрээ гаргах хүртлээ тэд “АН-ыг сонгож болох хувилбар” хэмээн мэдэгдэж байсан. Нэгдэж, эвсэхийн давуу болоод сул талыг сайн мэдэх ИЗН 2008 оны сонгуульд бие даан оролцсон ч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хуучны андаа дэмжсэн билээ. Энэ хоёр намын хооронд сайн, муугаар хэлэгдэх ч холбоо нь тасраагүй ийм сэжим бий.

Шинэ жилийн уур амьсгал хараахан алсраагүй байна. Нэг бус сон гуульд хамтарсан болоод ч тэр үү тус хоёр намын Залуучуудын байгууллагынхан нь ч санаа нэгтэй болчихжээ. Энэ сарын 29-нд АН-ын Ардчилсан залуучуудын холбоо, ИЗН-ын Иргэний зориг-За луучуудын холбоо хамтран шинэ жилийн баяраа тэмдэглэсэн байна лээ. Сонгууль дөхчихөөд байж болох бүхнийг улстөржүүлэх “өвчин” гаарч байгаа учир дээрх арга хэмжээнээс “Энэ хоёр нам нэгдэх нь” гэсэн гар галгаа хийсэн юм биз дээ, хэвлэлийнхэн. Дээрээс нь Сүхбаатар аймгийн АН, ИЗН-ынхан албан ёсоор нэгдсэн гэсэн мэдээлэл гал дээр тос нэмжээ.

Энэ талаар ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүүгээс тодруулахад “Сүхбаатар аймгийн намын хороод нэгдсэн гэдэг мэдээлэл худлаа. Орон нутгийн сон гуулиар хамтарч ажиллах тухай л яриа хэлэлцээ хийсэн. Хоёр намын залуус шинэ жилээ хамтарч тэмдэглэсэн нь ийм яриа гаргахад хүргэсэн бололтой. Ер нь ИЗН аль ч намтай эвсэж, хамтарч оролцоход үүд хаалга нээлттэй. Үүний нэг нь АН байж болно. Харин нэгдэх асуудал байхгүй. Бид энэ сарын 14-нд Үндэсний хороогоо, 28-нд Их хурлаа хуралдуулна. 800 орчим төлөөлөгч ирж, асуудлаа ярилцана. Нэрээ ИЗНН болгон өөрчилнө” гэлээ.

АН руу хандсан ИЗН-ын “шохоорхол” хэвээр аж. Гэхдээ том гуравдагч хүчин байгуулах зорилгоосоо ухраагүй. Тийм ч учраас хэн нэгний өвөрт шургахгүй гэнэ. Мөн хуулийн дагуу аль нэг намтай нэгдэх эсэх шийдвэрийг Их хурал нь гаргадаг болохоор аймгийн намын хорооны түвшинд дур мэдэн шийдэх учиргүй юм байна. Тэгэхээр явж явж шинэ жил л АН-д дагаар орох тухай ташаа мэдээлэл тарах үндсийг тавьсан “буруутан” болж таарав. Хоорондоо “шийплэж” шинэ жил тэмдэглэсэн залуус сонгууль дөхсөнийг тооцоолж, наргиж цэнгэхдээ ч болгоомжлох хэрэгтэй байж дээ.

НАМГҮЙ ҮЛДЭГСДИЙГ ОРХИХГҮЙ

Улаанбаатарын салбар зөвлөлийн тамга ашиглан НН-ын дүрмийг өөрчл өх О.Бум-Ялагч нарын хүсэлтийг Дээд шүүх бүртгэсэн. Ингэснээр ИЗН-д нэгдэх шийдвэрээ гаргачихаад бай сан Д.Энхбат, Э.Зоригт, тэднийг дэмж сэн Их хурлын 300 гаруй гишүүн намгүй болж хоцорсон билээ. Нэгдэх явцдаа намгүй болсон нөхдөө ИЗН-ынхан орхихгүй гэдгээ мэдэгдсэн. Тий мээс ч удахгүй болох Их хурлаараа тэднийг албан ёсоор намдаа элсүүлж, нэрээ ИЗНН болгон өөрчилнө. На мын даргад Д.Энхбат, С.Дэмбэрэл нар өрсөлдөх нь одоогоор тодорхой болсон. Энэ талаар ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү “Намын даргад нэрээ дэвшүүлэх эрх нь гишүүдэд бий. С.Дэмбэрэл нэр дэв шихээ мэдэгдсэн” гэлээ. Мөн НН-ыг байхгүй болгож, О.Бум-Ялагчид өгсөн Дээд шүүхийн шийдвэрийн тухайд хуулийн байгууллагад тэд гомдол гаргаад буй. Хуулийн баг ажиллаж буй бөгөөд тэд Дээд шүүхийнхэнтэй уулзаж л байгаа гэнэ. Сонгууль угтсан олон сонирхол намуудыг тойрч байна. Хэн нь хэнтэй эвсэж, аль намтай нэгдэх тухай таамаг сонгуульд бүртгүүлэх өдөр хүртэл үргэлжилнэ биз ээ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.