Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ижил хүйстнүүд ч эх орондоо хайртай

Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн долоо хоногт ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Миний бие гей хүмүүсийг цэргийн алба хаахыг хориглосон хуулийг хүчингүй болгуулах талаар Конгресс болон цэргийнхэнтэй хамтран ажиллана. Тэд цэргийн алба хаах эрхтэй. Учир нь, тэд нар ч гэсэн эх орондоо хайртай” гэж мэдэгдсэн. Конгресс 1993 онд цэргийн албан хаагч ижил  хүйстэн байх аваас энэ нь түүнийг ажлаас нь халах бүрэн үндэслэл болно гэсэн хуулийг баталсан. Хэдийгээр тэрбээр энэ тухайгаа хэн нэгэнд хэлээгүй, бусад нь мэддэггүй байлаа ч гэсэн халах үндэслэл болно гэж тус хуульд заасан. Пентагоны тараасан мэдээллээс үзэхэд энэ үндэслэлээр 2008 онд 619, 2009 онд 428 цэргийн албан хаагч ажлаасаа халагдсан бөгөөд нийтдээ 10.900 хүн ажлаасаа чөлөөлөгджээ.
Бүгд найрамдах намын сенатч Жон Маккейн энэ санаачилгыг эсэргүүцэж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.