Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ижил хүйстнүүдийн тухай Цагаан ордонд хэлэлцэж байна

АНУ-ын Дээд шүүх ижил хүйст нүүдийн армид алба хаах дүрмийг өөрч лөх талаар хүсэлт тавьжээ. Өөрийн бэлгийн чиг хандлагыг нууцалсан тохиол долд л цэргийн алба хаахыг зөвшөөрсөн “Don’t ask, don’t tell” хуулийн төсөл 1993 онд батлагдаж, энэ хугацаанд 13 мянган ижил хүйстэн цэргийн алба хаажээ.

Хэрэв ижил хүйстэн цэргийн алба хаахыг хүсвэл өөрийн бэлгийн чиг хандлагыг нууцалж, цэргийн дарга энэ талаар асуух ёсгүй энэ дүрмийг хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд эсэргүүцэж байгаа юм. Харин энэ талаар хэн нэгэнд ярих, мэдэгдэх тохиолдолд армиас хөөх тухай заалт байдаг гэнэ.

Калифорни мужийн Холбооны шүүхийн шүүгч Виржиния Филиппс энэ хуулийг цуцлах хүсэлтийг Пентагонд тавьсан тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргаа ижил хүйстнүүдийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байгаа ч нэгэнт батлагдсан хуулийг Конгресс, Засгийн газрын хүрээнд авч хэлэлцэж байж цуцлах ёстой гэж тайлбарлажээ.

Калифорнийн Их сургуулийн эрдэмт дийн явуулсан санал асуулгын дүнд 545 цэргээс 26 хувь нь буюу 109 хүн ижил хүйстнүүд ямар нэгэн дарамт шахалтгүйгээр армид алба хаах эрхтэй гэж үзжээ.

Хуулийг цуцлах, эсвэл хэвээр үлдээх талаар Цагаан ордон авч хэлэлцэж байгаа бөгөөд Конгрессын гишүүдийн санал хуваагдаад байгаа юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.