Зөгий шинэ үүрээ сонгохдоо ардчилсан зарчим баримталдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Түүгээр ч барахгүй зөгийнүүд яг л хүмүүс төрийн тэргүүнээ сонгодог шиг санал асуулга явуулдаг тухай амьтан судлаач Томас Сийли “Зөгийн ардчилал” хэмээх ном бичиж, худалдаанд гаргажээ.
Уг номд бичсэнээр үүрэндээ багтахаа больсон үедээ ажилчин зөгийнүүдийн гуравны хоёр нь хөгшин хатан зөгийн хамт нүүж, ойролцоо мөчирт цугладаг гэнэ.
Харин үүнээс хэдхэн хоногийн дараа залуу зөгийнүүд үүрлэж болохуйц 10-20 модны хөндийг сонгож, “сонгуульд нэр дэвшүүлдэг” байна.
Зөгий бүр өөрт таалагдсан үүрнийхээ өмнө очиж, эргэлдэн нисдэг бөгөөд хамгийн олон зөгий цугласан үүрийг нийтээрээ сонгодог аж.







0 Сэтгэгдэл