Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зөвшөөрөлгүй эм оруулахыг завджээ

Энэ сарын 23-ны өдрийн Москва-Улаанбаатарын чиглэлийн зургадугаар галт тэрэгний 10 дугаар вагонд зорчиж явсан Э гэгч Bifidum bakter болон faringosept гэсэн хоёр нэр төрлийн эм, тариаг зөвшөөрөлгүй авч явжээ. Зөвшөөрөлгүй эм хилээр оруулахыг завдсан зөрчлийг Сүхбаатар боомтын хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Д.Бурмаа, Д.Бадрал нар илрүүлсэн байна. Мөн Москва-Бээжингийн олон улсын суудлын дөрөвдүгээр галт тэргэнд хяналт шалгалт хийх явцад БНХАУ-ын иргэний гар тээшнээс хаяг, шошго тодорхойгүй хадгалалтын хугацаа нь дууссан эм илрүүлжээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.