УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Батбаяр нар Казиногийн тухай хуулийн төслийг УИХын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. Казиногийн бизнесийг эдүгээ дэлхийн олон оронд эрхэлж, ашиг орлого нь ч нэмэгдэх хандлагатай байгаа. Манай хоёр хөршид энэ төрлийн бизнес эрхлэхийг хориглосон нь Монгол Улсын хувьд орлогын таатай нөхцөл юм гэж тэд үзэж байгаа аж.
Казиногийн орлогын нэг хувиар “Сайн үйлс“-ийн сан байгуулж нийгмийн арга хэмжээнд зарцуулах, казинод зөвхөн гадаадын иргэд тоглох, Засгийн газар нь тухайн казиногийн тодорхой хувийг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.







0 Сэтгэгдэл