Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

  1. “Монголросцветмет” ТӨҮГ нь Байгаль орчны аудит хийлгэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101
    дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшилд буй тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг ашиглах төсөлд Байгаль орчны аудит хийх үйлчилгээ болно. Уг үйлчилгээнд дараах тусгай зөвшөөрөлтэй талбайнууд хамаарна. Үүнд:

Багц 1: MV-000174 тусгай зөвшөөрөлтэй Бор-Өндөрийн далд уурхай ба баяжуулах үйлдвэр төсөл 

/Хэнтий, Бор-Өндөр/

Багц 2: MV-000173 тусгай зөвшөөрөлтэй Адагийн хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах төсөл, 

/Хэнтий, Дархан/

Багц 3: MV-004306 тусгай зөвшөөрөлтэй Төв үнэгтийн хайлуур жоншны ордыг ашиглах төсөл, 

/Дундговь, Баянжаргалан/

Багц 4: MV-004487 тусгай зөвшөөрөлтэй Зүүн үнэгтийн хайлуур жоншны ордыг ашиглах төсөл, 

/Дундговь, Баянжаргалан/

Багц 5: MV-016657 тусгай зөвшөөрөлтэй Баргилтын төмрийн хүдрийн ордыг ил аргаар ашиглах төсөл, 

/Хэнтий, Дархан/

Багц 6: MV-000159 тусгай зөвшөөрөлтэй Хамар-Ус хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах төсөл

/Дорноговь, Иххэт/

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь дээр дурдсан багцуудаас хамгийн ихдээ 3 багцад оролцох санал ирүүлэх эрхтэй ба “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

– Байгууллагын ерөнхий танилцуулга

– Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар,

– Тусгай зөвшөөрөл,

– НӨАТ төлөгчийн гэрчилгээ,

– Татвар, ШШГЕГ тодорхойлолт зэргийг ирүүлнэ.

– Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 11 дүгээр сарын 20–ны өдрийн 09 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 26– ны өдрийн 09 цагаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.

    “Монголросцветмет” ТӨҮГ

    Хаяг: Улаанбаатар хот 51, ш/х – 002

    Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 22-р хороо,“Монголросцветмет” ТӨҮГ-ын байр, 102 тоот

    И-мэйл: mailbox@monros.mn

    Утас/факс: 976-11-458380(ф), 976-11-458675, 976-11-450060-142

    0
    Зөв, гоёЗөв, гоё
    0
    Савж уналааСавж уналаа
    0
    Хөөрхөн юмХөөрхөн юм
    0
    ГайхмаарГайхмаар
    0
    БурууБуруу
    0
    ХарамсалтайХарамсалтай
    0
    ТэнэглэлТэнэглэл
    Баярлалаа!

    0 Сэтгэгдэл

    Leave a Reply

    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.