Энэтхэгийн төвийн Чхаттисгарх мужид зүүний маоист самуун дэгдээгчид зэвсэгт халдлага үйлдэж 30 хүн амь үрэгджээ. Хэт даврагчид Сукмагаас гарч Дантеваду хотыг чиглэн явж байсан зорчигч тээврийн автобусыг дэлбэлсэн байна. Уг автобусанд 55 хүн сууж явсны 25 нь Энэтхэгийн мужууд дахь маоист бүлэглэлүүдийг устгах ажиллагаанд оролцож байсан цэрэгжсэн цагдаагийн төлөөлөгчид байжээ. Сүүлийн сард Чхаттисгарх мужид зүүний самуун дэгдээгчид хоёр дахь удаагаа томоохон халдлага үйлдсэн нь энэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Дантевада хотын дүүрэгт тэд отолт хийж, цэргийнхний отрядыг дайрч, түүний улмаас Энэтхэгийн 76 цэрэг амь үрэгдсэн юм.







0 Сэтгэгдэл