Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэсийн нөөц багасаж, эрэлт нь ихэсжээ

Лондоны металлын бирж дэх нөөц нь сүүлийн 14 жилийн доод түвшинд хүрсэн, хувьцаануудын ханш дээшилсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа зэсийн үнэ өсжээ. Тус бирж дэх нөөц 92 025 тоннд хүрсэн нь 2006 оноос хойших бага дүн аж. АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээнд ахиц гарсан, урд хөршийн эрэлт өнгөрсөн сард 2017 оны хоёрдугаар сараас хойш байгаагүйгээр өссөн нь суурь металлын үнэд мөн эергээр нөлөөлсөн гэнэ. Улмаар зэсийн ханш сүүлийн хоёр жилийнхээ дээд түвшинд хүрснийг “Reuters” дамжуулав. Өчигдрийн байдлаар тонн зэсийн үнэ 6603 ам.доллартой тэнцэж байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.