Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэрэг сумын удирдлагууд юунаас болж хордов

Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга, Тамгын газрын ажилтнууд болон багш нар нь сурагчдад өгөх үдийн цайнд амталгаа хийж, түүнээсээ хордсон. Баян-Өндөр хоршоо, Майхан-Уул, Баян-Алтай, Булган Хөх Хотол ХХК-ийн нарийн боов, цай, аарц, сүү, будааг Зэрэг сумын 10 жилийн сургуульд нийлүүлдэг байжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторит хүнсний түүхий эд, нэмэлт бүтээгдэхүүний 37 дээжид 40 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр бүтээгдэхүүнийх нь усан уусмал нь тосорхог, гаднын механик хольцтой, гурил нь аюулгүй байдлын шаардлага хангаагүй, нитрат болон нянгийн бохирдол ихтэй байсан тул хүнсний бүтээгдэхүүний баталгаа, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулах үеийн технологийн горим алдагдсан, халдваргүйтгэл тогтмол хийдэг гүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт хангалтгүй гэсэн дүг нэлт гарчээ.

Хордсон хүмүүсийн биеийн байдал ямар байгааг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Ж.Баянмөнхөөс тодруулахад,

– Иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна. Найман хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хоёр нь гэрээрээ эмчийн хяналтад байгаа. Хүнсний бүтээгдэхүүн болон өвчтөнөөс авсан шинжилгээний хариу хараахан гараагүй байна гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.