АНУ-ын Аризона мужийн байгаль орчныг хамгаалах “The Center for Biological Diversity” байгууллага Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан 100.000 бэлгэвч тараахаар болжээ. Зорилго нь ховордсон ан амьтныг хамгаалах гэнэ. Мэдээж амьтад бэлгэвч хэрэглэхгүй нь тодорхой л доо. Гэхдээ бэлгэвч тарааснаар хүмүүсийн анхаарлыг мөхлийн ирмэгт ирээд буй амьтдын асуудалд хандуулах. Учир нь, үнэгүй тараах бэлгэвчин дээр “Туйлын баавгайг хамгаалъя”, “Толбот ууль шувууг хамгаалъя” гэх зэрэг уриа бичээстэй байгаа юм.
Үүнээс гадна дэлхийн хүн амын өсөлт хэт ихэсч байгаа нь зэрлэг амьтдын тархалт, өсч үржихэд сөргөөр нөлөөлж байгаа гэж уг байгууллага үздэг. Тэдний үнэгүй тараах бэлгэвч өсөлтийг сааруулахад бага боловч нэмэр болно хэмээн найдаж байнаа бололтой. Зэрлэг амьтдыг хамгаалахыг уриалсан бичигтэй бэлгэвчийг үзвэр үйлчилгээ, их дээд сургууль, үдэшлэг, ресторан зэрэг олон нийтийн газруудаар тараах гэнэ.







0 Сэтгэгдэл