Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэвсэгт хүчнийхэн жагсаалын дуутай болно

Энэ онд 100 жилийн ой нь тохиож буй Батлан хамгаалах яам баяраа угтаж хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь “Цэргийн жагсаалын дуу зохиогчдын улсын уралдаан”. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн цэрэг эрсийн гавьяаг мөнхөлж, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор хийж буй уралдаан гурван шаттай.

Оролцогчдын бүтээлийг ирэх сарын 1-7-нд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны байранд хүлээн авна. Түүнчлэн ойн арга хэмжээний хүрээнд “Эх орны цэрэг” нэртэй яруу найргийн наадам, урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажавын нэрэмжит “Манай цэргийн жавхаа” найрал болон гоцлол дууны улсын уралдаан болох гэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд болох “Манай цэргийн жавхаа” дууны уралдаан энэ сарын 26-нд эхэлж, эцсийн шалгаруулалт гуравдугаар сарын 5,6-нд болох бол “Эх орны цэрэг” яруу найргийн наадам ирэх сарын 10-14-нд өрнөнө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.