Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэвсэглэсэн дээрэмчдийг саатуулаагүй байна

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт буутай хулгайч нар айлын бэлчээрт байсан гурван адууг буудаж алан, машинд ачиж яваад цагдаагийнхантай буудалцаад зугтсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэдний хөлөглөж явсан 93-11 УБЯ дугаартай микроавтобус нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б.Ганбаатар гэдэг хүнийх гэдгийг хууль хяналтынхан тогтоосон бөгөөд уг автомашиныг эзнээс нь өөр хүн жолоодож явсан гэж мэдээллээ.

Цагдаагийн байгууллагын тогтоос ноор тус сумын Сэнжид гэдэг газарт хаваржиж байсан айлын гурван морийг Улаанбаатар хотын харьяат Р.Баясгалан, Ш.Энхтогтох, Э.Сайнбаяр, Ж.Билэгсайхан нар хулгайлж нядалжээ. Тэд өдгөө баригдаагүй байгаа юм. Ажлын хэсгийнхэнд энэ сарын 7-ны 00.40 цагийн үед Хэнтий аймгийн цагдаагийн газрын ажилтнууд дээрх дөрвөн дээрэмчнийг “УАЗ-469” машин хөлөглөж явахад нь саатууллаа гэсэн мэдээлэл ирсэн аж.

Гэвч шалгалтаар уг автомашинтай хүмүүс ямар ч холбогдолгүй болох нь нотлогджээ. Өчигдөр 18.00 цагийн байдлаар цагдаагийнхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлсээр байсан юм.

Г.АРИВЖИХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.