Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗХЖШ-ын удирдлагыг ажлаас нь чөлөөлөхийг “зөвлөжээ”

Хүний эрхийн дэд хороо уржигдар хуралдаж, төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдэл удаа дараа гарч байгаа талаар албаны хүмүүсээс мэдээлэл сонсож, ярилцсан. Улмаар Зөвлөмж, чиглэл өгөх тухай дэд хорооны тогтоол баталсан нь өчигдрөөс албажжээ.

Тус тогтоолд төрийн цэргийн байгууллагуудын сахилга хариуцлагыг сайжруулах, ажлын уялдааг хангах чиглэлээр Ерөнхийлөгчид зөвлөсөн агуулга бүхий заалт оруулсан байна. Тодруулбал, эдгээр байгууллагад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгааг мэдсээр байж удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан хүний амь эрсэдсэн тул ЗХЖШ-ын удирдлагад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх талаар дурджээ. Дэд хорооны хуралдааны үеэр ЗХЖШ-ын даргын хэлсэн үг, байр суурь нь гишүүд төдийгүй олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэл хүлээсэн бөгөөд хүний эрхийн мэдрэмжгүй байсных нь төлөө албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагатайг хэлж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “ЗХЖШ-ын удирдлагыг ажлаас нь чөлөөлөхийг “зөвлөжээ”

  • Avatar иргэд олон түмэн says:

    ЗХЖШ-ын даргыг нэн даруй ажлаас нь чөлөөлөхгүй юм бол өөр хэнийг чөлөөлөх билээ,би хэдэн арван жил мөрдөс зүүхдээ ийм амьтаныг анх удаа үзлээ,харамсаж байна