Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗУРГААН САЙДЫН СУУДАЛ “ТУЛААНЫ” ТАЛБАР БОЛОХ НЬ

ЗУРГААН САЙДЫН СУУДАЛ “ТУЛААНЫ” ТАЛБАР БОЛОХ НЬ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, зургаан сайдад нэр дэвшигчийг тодруулна гэж олон түмэн хүлээж байсан ч хурал болсонгүй. Энэ нь сайд нарыг томилох зарчмын асууд лаар Удирдах зөвлөлийн гишүүд санал зөрөлд өөнтэй байгаатай холбоотой гэнэ. Юуны түрүүнд эрх мэдэлтнүүдийн халааснаас гарч ирдэг нэрсээр то милгоо хийхгүй байх, салбартаа танигдсан, мэргэж лийн, элдэв хэл аманд өртөж нэр нь сэвтээгүй хү мүүсийг сайдаар ажиллуулах нь зүйтэй гэсэн санал баасан гаригт болсон Удирдах зөвлөлийн хурал дээр давамгайлж байжээ. УИХ-ын гишүүдээс гурав, гишүүн бус хүмүүсээс гурван сайдыг томилуулах нь зүйтэй гэж Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарын хүрээнд тохирсон боловч Удирдах зөвл өл дээр энэ санал дэмжигдээгүй байна. УИХ дахь бүлэгтэй тохиролцох ёстой, бүлгийн гишүүдийн нууц санал хураалтаар сайд нарыг тодруулах, намын дарга бодлогоо зангидаж саналаа шууд оруулж томилуулах хэрэгтэй гэх мэт байр суурь дээр Удирдах зөвлөлийн гишүүдийн санал хуваагджээ. Намын удирдлагын тухайд 50:50 гэсэн зарчмаа хатуу баримталж байгаа ч Удир дах зөвлөлдөө олонх болж чадахгүй байгаа аж.

Санал хураагаад энэ асуудлыг шийдчихсэн гэсэн мэдээ зарим эх сурвалжаас дуулдаж байна. Хэрвээ бүл гийн гишүүдийн нууц санал хураалтаар сайдад нэр дэвшигчдийг тодруулна гэвэл 100 хувь УИХ-ын ги шүүдээс томилогдох магадлал өндөр гэнэ. Удирдах зөв лөлийн гишүүн Д.Оюунхорол, Д.Арвин нар сайд нарыг гишүүдээс томилох ёстой гэсэн бодлоосоо ухрахгүй байгаа аж. Сонгууль дөхсөн үед шахааны хүнийг сайдаар томилох нь эрсдэлтэй. Тийм учраас намдаа УИХ-ын нэг суудал найдвартай авчирч чадах хүнийг томилох ёстой гэсэн үзэл бодолтой гишүүн ч цөөнгүй байгаа юм байх. Бас хэдхэн сайдын тухай бус, Засгийн газрын танхимыг бүхэлд нь шинээр бүрдүүлэх талаар ярихыг зарим хүн санал болгосон ч дэмжлэг хүлээгээгүй аж. Нэгэнт батлагдсан бүтцийг хэвээр хадгалах нь өлзийтэй гэж үзсэн бололтой. Сайдаар томилогдох магадлалтай гэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад зарим өөрчлөлт орж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэргүүн шадар сайдад Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гиш үүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, Д.БалданОчир, Батлан хамгаалахын сайдад Д.Лүндээжанцан, Х.Жекей, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг дэвшүүлэх тухай одоогоор яригдаж байна.

Я.Содбаатар Тэргүүн шадар болох тохиолдолд Ж.Энхбаярыг Батлан хамгаалах яам руу ”явуулна” гэсэн чимээ байгаа юм. Энэ хувилбар батлагдвал Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад Авто тээврийн газрын дарга асан Б.Цэнгэл, УИХын гишүүн Р.Буд нарыг өрсөлдүүлэх сураг байна. Бодоход хугацаа давчуу байхад зургаан сайд шинээр томилох гэж будилж байхын оронд дэд сайд нараа жинхэлчихвэл зүгээр баймаар юм. Тэгвэл Ж.Цолмон Эрүүл мэндийн, Ч.Жаргалсайхан БОАЖ-ын, С.Баасанхүү Батлан хамгаалахын, Ч.Ганхуяг Сангийн сайд болчиход тодорхой хугацаанд тус тусынхаа яаманд ажилласан болохоор ажилтайгаа танилцах, хамт олныхоо дотор “шингэх” гэж цаг алдахгүй. Даанч ийм санал гараагүй, яриагүй юм шиг байна. Нөгөө л албан тушаалын төлөө үхэлддэг зан нь дотроос нь хатгаад хоёрхон сайдын орон тоог биш зургаан сайдын асуудлыг яривал өөрт нь горьдлого байж магадгүй мэт бараг хүн бүрт санагдсан биз. Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, сайд нараа томилох зарчмаа эргэж ярилцах мэдээ бий. Уг нь өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнтэй болгох асуудлыг өөрийн хэмжээнд шийдэх учиртай баймаар юм.

“ЕРӨНХИЙЛӨГЧ АН-ТАЙ НИЙЛЖ УЛС ТӨР ХИЙЖ БАЙНА”

Сайд нарыг томилох асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Батболдод чиглэл өгөхдөө Тэргүүн шадар сайд, дэд сайд нарын албан тушаалыг “үгүй” хийхийг санал болгосон билээ. Үүнийг Ц.Элбэгдорж АН-тай нийлж улс төр хийж байна гэсэн хардлагаар МАН-ынхан хүлээж авчээ. “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар өөрийн гэсэн санал бодолтой байсан юм бол өмнө нь чимээг үй байснаа одоо яагаад дуугарах болов” гэсэн асуултыг МАН-ын удирдлагууд Ерөнхийлөгчид тавиад байна. Хэн хэнийг сайдаар томилох нэрийг эцэслэн тогтвол Ерөнхий сайд Ерөнхийлөгчид саналаа танилцуулна. Ерөнхийлөгч зөвшилцөх саналаа долоо хоногийн дотор илэрхийлээгүй, нэр дэвшигчдийг дэмжээгүй тохиолдолд Засгийн газрын тэргүүн саналаа шууд УИХ-д оруулж, шийдүүлэх зарчим бий. Үүнийг “АН долоо хоногийн энэ хугацааг ашиглаж сайдад нэр дэвшигчдийг нийгэмд харлуулж харагдуулах улс төр хийх зорилго агуулж байна. Түүндээ Ерөнхийлөгчийг татан оролцуулж эхэллээ. Засгийн газрыг бүрдүүлж, тогтвортой ажиллах нөхцөлөөр хангана гэсэн АН-ын амлалт худлаа боллоо. Саяхан Б.Ариунсан гэгч нөхөр бензиний үнийг хөөрөгдөж, эдийн засагт тогтворгүй байдал үүсгэсэн. Одоо АН сайд нарын томилгоогоор улс төр хийж эхэллээ” гэж МАН-ынхан үзэж байна. Хөндлөнгийн ажиглагчид ч энэ хандлагыг үгүйсгэхгүй байгаа юм. Сайдын суудлын төлөө МАН-ынхан ч дотроо ихээхэн өрсөлдөөнтэй байгаа. Албан тушаал гэхээр л хорхой нь гозолзоод ирдэг улс аль ч намд байдаг. МАН-ын ийм “хэнээтнүүд” ч толгойгоо өндийлгөж буй дуулдана. Бүлэг, фракцаа бодох өвчин нь ч сэдэрдэг. МАН-д Ерөнхий сайд С.Батболдын бүлэг гэж бий. Түүнийг өөр хоорондоо “англи хэлтнийх” гэлцдэг. Тэгвэл боловсролтой залуусын урдуур хөндөлсдөг У.Хүрэлсүх, М.Энхболд нарын бүлэг гэж бас байгаа. Энэ хоёр хүнийг нэг хүн гэдэг гэсэн. Тэдний бүлэг бол тэр чигээрээ Зүүний хүчний холбооныхон. “Сансрын нисэгчид” гэх шар шавьжтаны бүлэг байдаг юм гэнэ лээ. Энэ “нисэгчид” мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд. Ингэхлээр “Эрдэнэт” үйлдвэрийн Ч.Ганзоригийн хүү Тэмүүлэн, “МАК”-ийн босс Нямтайтайширын хүү Номтойбаяр, Отгонбилэг агсны хүү Содбилэг, “Их засаг” их сургуулийн Ням-Осорын хүү Учрал нарын нэр аяндаа санаанд орно. Энэ бужигнаан дээр нь яаж тоглохоо АН мэднэ. Тэргүүн шадар, дэд сайдын орон тоог цомхтгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй байх магадлалтай байна. Сонгууль хаяанд ирсэн үед Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээр оролдох нь эрсдэлтэй гэж МАН-ын удирдлага үзэж байгааг эх сурвалж дамжуулав. Ийм эрсдэл бий нь бий. Сонгууль ойртсон энэ цагт, нэр дэвших сонирхолтой хүмүүст сайдын сэнтий нь нэр хүндээ өсгөх нэг давуу тал болох нь эргэлзээгүй. Гэвч суудал цөөхөн. Горилогсод олон. Тэргүүн шадар болоод дэд сайдын орон тоог байхгүй болгох нь МАН-ыг нэг талаараа нийгэмд сайхан харагдуулах ч дотор нь “алалцуулах” нь гарцаагүй. АН-ын “захиалгатай” байж болзошгүй Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын цаад зорилгын нэг нь ч энэ гэж хэлэх хүн байна. Тэргүүн шадар болон дэд сайд нарын албан тушаалыг сонгууль дуустал хэвээр хадгална гэсэн үгийг МАН-ын удирдлагад ойр эх сурвалж хэллээ.

Го.ЭНХТӨР, Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.