Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зургаан аймгаас бусдад нь хоёр мандат ногдоно

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар сонгуулийн мандатыг хэрхэн хуваарилах талаар хэлэлцсэн байна. Мажоритар тогтолцоогоор УИХ-д суух 48 хүнийг сонгогчид улсын хэмжээнд 26 тойргоос сонгох учиртай. 48 суудлын 34 нь орон нутаг, үлдсэн нь нийслэлд ногдсон. Тэгвэл эдгээр мандатыг нийслэл, орон нутагт хүн амын тоо, газар зүйн байршил зэргийг харгалзан хуваарилжээ.

Булган, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь болон Дорноговь, Говьсүмбэр тус бүр нэг тойрог. Эдгээр тойрог тус бүрт нэг мандат ногдож байна. Бусад аймаг хоёр мандаттай байх нь. Нийслэлийн тухайд Баянз үрх, Налайх дүүрэг нэг тойрог болдог. Уг тойрогт гурван мандат оноохоор болжээ. Мөн хүн ам олонтой Сонгинохайрханд ч ийм тооны мандат өгнө. Харин Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол болон нэг тойрог болж буй Хан-Уул, Багахангай, Багануур тус бүр хоёр мандаттай байх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн зургаан тойргоос 14 хүнийг УИХ-д сонгох аж.

Энэ талаар мэдээлсний дараа АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.

-СЕХ-ны одоогийн удирдлагыг өөрчлөхг үйгээр сонгууль шударга болохгүй гэсэн байр суурьтай гишүүд байна.

-Ажилд хандах байдлыг нь харахад тэдэнд дутагдал их байна. Автомат санал тооллогын төхөөрөмж сонгоход СЕХ-ны удирдлага хангалтг үй ажилласан. Тиймээс Байнгын хорооноос хугацаатай үүрэг өглөө. Тэр хугацаанд дараагийн технологийг сонгож оруулж ирэх эсэхээс цаашид ажиллуулах уу гэдгийг харах байх.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.