Дүрслэх урлагийн дээд сургуулийн график зургийн ангийн үе үеийн төгсөгчид “Зураас 2010” нэртэй “танхим”-д нэгджээ. 10 залуу уран бүтээлчийн 60 орчим бүтээл “Занаду арт” галерейд үзэгчдийн хүртээл болж буй нь энэ. Офорт, хуурай зүү, модон бар, торон хэвлэл, холимог техник зэрэг арга ажиллагаагаар туурвисан бүтээлүүдээр дүүрэн энэ “танхим”-ыг график зургийн үзэсгэлэн хэмээн тодорхойлжээ. Энэхүү үзэсгэлэн олон төрлийн график бүтээлүүдийг толилуулж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэнг сонирхож зогссон “Од” дүрслэх урлагийн сургуулийн оюутантай сэтгэгдэл хуваалцахад, “Нийтийн урлагийн боловсролыг дан ганц зургаар хязгаарлаж болохгүй гэдгийг эндээс олж үзлээ” хэмээн ярьж байлаа. Үзэсгэлэн энэ сарын 10-ныг дуустал үргэлжилнэ.
Т.НЯМ







0 Сэтгэгдэл