Завхан аймгийн МАХН-ын хороо конторынхоо хоёр давхрыг буудлын зориулалтаар засаж, есөн өрөө, 20 ор бүхий орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн зочид буудал болгон тохижуулжээ. Энэ ажлыг дэмжиж зочид буудлыг засч тохижуулахад УИХ-ын эрхэм гишүүн Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу нар тус бүр 15 сая төгрөг, МАХН-ын гишүүн О.Содбилэг 10 сая, Б.Отгонбаатар гурван сая төгрөгийн туслалцаа хандив өгсөн байна. Мөн бусад гишүүн дэмжигчдийн тусламж хандив ч багагүй орсон бөгөөд улсын хэмжээнд анх ны зочид буудалтай аймгийн МАХН-ын хороо болж зочид буудлаа “Шинэ өглөө” гэж нэрлэжээ.







0 Сэтгэгдэл