Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зохицуулах газрын даргад хариуцлага тооцно

Эрчим хүчний зохицуулах газар нь зохих хууль тогтоомжид заасан үүргээ хангалтгүй биелүүлж, 2006 оноос хойш хийсэн зохицуулалт оновчгүй байсан нь салбарын компаниудын санхүү, эдийн засгийн үзүүлэлтээс харагдаж байгаа тул тус газрын зохицуулагчдын зөвлөлийн дарга, гишүүдийг өөрчлөх шаардлагатай гэж Эрдэс баялаг, эрчим хүчний яам үзэж байна.
Тус яамнаас хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлттэй танилцаад Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлийн дарга Р.Гаанжуурыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв. Зохицуулагчдын зөвлөлийн дарга Р.Гаанжуурыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон шинээр дарга томилох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. 
  Эрчим хүчний зохицуулах газрын 2010 оны зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төсөв батлах тухай асуудлыг хэлэлцээд “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төсөв батлах тухай” Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
Мөн хурлаас Эрчим хүчний зохицуулах газрын эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2010 онд авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ болон тус газрын 2010 оны зардлын төсвийг батлав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.