Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зорчигч тээврийн онгоцноос цогцос олдов

     Хоёрдугаар сарын 7-нд Нью-Йоркоос Токиод ирсэн АНУ-ын “Delta” агаарын тээврийн “БОИНГ” онгоцны дугуй хураадаг хөндийгөөс үл мэдэгдэх цогцос олджээ. Жинсэн өмд, урт ханцуйтай цамцнаас өөр хувцасгүй уг цогцосноос хэн болохыг нь нотлох ямар нэг бичиг баримт олдоогүй байна.
Нислэгийн үеэр дугуй хураадаг хөндийд агаарын температур -50 хэм хүрдэг агаад хэн болох нь тогтоогдоогүй “зорчигч” хөлдөж үхсэн байх магадлалтай гэж цагдаа нар үзэж байна. Цагдаагийн газрын төлөөлөгч Зенжиро Ватанабе “Цогцос хөлдсөний улмаас гар, хуруу нь хайрагдаж харласнаас өөр шарх сорви алга. Санаатай аллага мөн эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн” гэлээ.
Японы зохих албаныхан АНУ-ын талд хандан хөлдөж үхсэн байж болзошгүй хар арьст залууг хэн болохыг нь тогтооход туслалцаа үзүүлэхийг хүсжээ. “Delta” агаарын тээврийн компани болсон явдлын талаар албан ёсны мэдэгдэл хийсэнгүй.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.