Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Заставын орлогч эхнэрээ боомилсон эсэх нь тодорхойгүй байна

 Дорноговь аймгийн Хатан булаг сум дахь Хилийн цэргийн 129 дүгээр ангийн гуравдугаар заставын орлогч, дэслэгч О.Батбаатар өнгөрсөн ням гаригт эхнэрээ боомилж хөнөөгөөд, гар буугаараа амиа егүүтгэсэн гэх ноцтой хэргийн талаар бид мэдээлсэн.

Талийгаачид өөрийгөө болоод эхнэрээ хөнөөх ямар шалт гаан байв. Тэр Зүүнбаянд төрж өсөн, дунд сургуулиа дүүр гээд 2004 онд Хилийн цэр гийн дээд сур гуульд элсэн суралцаж, 2008 онд дэслэгч цолтой офицер болон төгссөн юм байна. Сургуулиа төгссөн жилээ тус ангийн заставын орлогчийн албанд томилогдон ажилласан бөгөөд айлын хоёр хүүхдийн том нь байсан аж.

Тэрбээр заставын Соёл, хүмүүжил эрхэлсэн орлогч байжээ. Тэр өнгөрсөн онд нут ийнхаа бүсгүйтэй ханилан үр хүүхэдтэй болжээ. Эхнэр нь аялал жуулчлалын менежерийн мэргэжилтэй бөгөөд юмхнаар юм хийж сурсан, гарын дүйтэй нэгэн бай сан гэнэ. Түүний талаар оюутан цагийнх нь найз нөхөд дуулаад үнэхээр гайхаж, зарим нь итгэж ядан байсан юм. “Хэзээ ч өөрийгөө болоод эхнэрээ хөнөөх хүн биш” хэмээн курсийн дарга нь халаглан ярив.

Оюутан байхдаа аливаа нэг уралдаан тэмцээнээс хоцордоггүй, хэнтэй ч үг хэлээ ойлголцдог байсан төдийгүй ар гэрийнхнийх нь амьдрал боломжийн, дутагдаж гачигдах юмгүй нэгэн байсан аж. Түүний хэнтэй ч нийцэрхүү ааш занг нь хүндэлж ангийнхан нь “баба” хэмээн дууддаг байжээ.

Хэрэг гардаг өглөө заставын гадаах талбайд албан хаагчдын цугларалт болж, харуулын ээлж солигдон өдөр тутмын ажил өрнөсөн жирийн л нэг өдөр байж. Харин үдээс хойш хэний ч санаанд оромгүй эмгэнэлт үйл явдал болсон талаар албаны эх сурвалж өгүүлсэн юм. Энэ хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Бидний авсан мэдээллээр цагдаагийнхан дээрх заставт ажиллаж байна. Заставын орлогч залуу эхнэрээ боомилсон уу, эсвэл эхнэр нь өөрийгөө егүүтгэсэн байв уу гэдэг нь одоогоор тодорхойгүй, шүүхийн шинжилгээний явцад тогтоогдох гэнэ.


Х.БУЛГАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.