Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаан

•    “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов.
•     “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын нэгдүгээр заалтын “боловсрол, соёлын газрын арга зүйчид” гэснийг “албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэрийг “цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл” гэж өөрчлөв.
•    2010 онд гадаад оронд амьдаар нь гаргах зорилгоор барих нэг толгой идлэг шонхрын жишиг үнийг 12 000 мянган ам доллар хэвээр байхаар тогтов.
•    Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулахаар боллоо.
•    Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байгаа “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” төрийн бус байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул байгуулсан гэрээг цуцлав. Цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээ болон харуул хамгаалалтын асуудлыг мэргэжлийн байгууллагад хариуцуулж, холбогдох зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж байхаар тогтлоо.
•    Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 6 дугаар хуралдааныг 2010 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов. Хуралдаанаар 5 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлт, үр дүнг хэлэлцэж, хоёр орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.