Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2009 оны хэрэгжилтийн тухай Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Хуралдаанаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээлэлд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
      Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт дараахь чиглэлээр ажиллахыг үүрэг болгов. Үүнд:
•    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт нь удааширсан болон тасарч буй арга хэмжээнүүдийг эрчимтэй хэрэгжүүлэх,
•    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Товчхон:

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн жилийн ажлын тайлан гаргах үлгэрчилсэн журмыг шинэчлэн мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгав. Тайланд тусгагдсан ажлын онцлог, шинэлэг арга барил, цаашид анхаарах асуудлыг ажилдаа хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт даалгав.
•    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжуудын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
•    Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2009 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүн, 2010 оны төлөвлөгөөний талаар Сангийн сайд С.Баярцогт танилцуулав. Үүнтэй холбогдуулан худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах талаар авах арга зарим хэмжээний тухай Засгийн газрын албан даалгавар гаргахаар тогтов. Үнэлгээний дүнгээс үзэхэд нийт 100 оноо авах ёстойгоос 1 төсвийн ерөнхийлөн захирагч 100 оноо буюу “онцсайн”, 5 захирагч 83-96 оноо буюу “сайн”, 16 захирагч 60-76 оноо буюу “хангалттай”, 18 захирагч 40-60 оноо буюу “хангалтгүй”, 10 захирагч “муу” үнэлгээ авснаас 6 нь тайлангаа ирүүлээгүй байна.
•     Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлттэй танилцаад зарчмын хувьд зөвшөөрч хуралдаан дээр гарсан саналыг тусган УИХ-д танилцуулахаар тогтов.
Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай Засгийн газрын гишүүдэд Сангийн сайд С.Баярцогт танилцуулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 2010 оны 4 дүгээр сарын 14. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.