Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын гишүүний 15 хувь нь эмэгтэй болно

Энэ сарын 2-нд УИХ-ын чуулганаар Жендерийн тухай хуулийн төслийг баталсан билээ. Дөрвөн УИХ дамжуулан хэлэлцээд баталж “бараагүй” төслийг энэ Парламентаар зарим тохиролцооны үндсэн дээр “гараас гаргалаа”.

Төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор нар өчигдөр уг хуулийн талаар мэдээлэл хийлээ.

Салбар бүрт хүйсийн тэгш байдлыг хангах замаар “эзэнгүй” олон асуудлыг шийдэх нь хуулийн зорилго аж. Мянганы хөгжлийн зорилтод энэ талаар тусгасан атлаа манай улс анх удаа л Жендерийн тухай хуультай болж буй юм байна.

Томилогдох албан тушаалын тухайд Засгийн газар, аймаг, нийслэлийн төвшинд 15, дүүрэг, суманд 25, хороо, багт 35 хувь нь эмэгтэй хүн байхаар заажээ. Төрийн захиргааны албан тушаалтнууд яам, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын 15, яамны, хэлт сийн дарга нарын 30 хувьд нь эмэгтэй байх ёстой гэх мэтээр хүйсийн зохист харьцааг салбарын ялгааг харгалзан квоттой байхаар баталсан байна. Жендерийн тухай хууль зөвхөн бүсгүйчүүдийн эрх ашигтай холбоогүй, эрчүүдийн эрхийг ч хамгаална, хүний хөгжилд ач холбогдолтой гэнэ.

Хүйсийн тэнц вэрийг хэрхэн хангаснаа сум, дүүргийн Засаг дарга нар жил бүр, Засгийн газар хоёр жилд нэг удаа УИХ-д танилцуулах юм байна. Хүний хөгжилтэй холбоо той хууль учраас гэр бүл, хөдөлмөр эрхлэлт гэх мэт өргөн хүрээг хамарсан зохицуулалт тусгажээ. Тухайлбал, ажил олгогчид зар явуулахдаа нас, хүйс заадаг.

Тэгвэл Жендерийн тухай хуулийн дагуу зар явуулахдаа нас, хүйсийг дураар заахгүй, тухайн ажлын байранд дутмаг байгаа хүйсийн ажилтныг түлхүү авах замаар тэнцвэр хангах хэрэгтэй болж байна.

-Эмч, багш гэх мэтээр эмэгтэйчүүд давамгайлсан салбарт хүйсийн тэнцвэрийг хэрхэн хангах вэ. Боловсон хүчнээ бэлтгэх бодлоготой уялдах ёстой биз дээ?

Д.Очирбат: -Ийм тохиолдолд 40:60 гэсэн хувиар хүйсийн тэнцвэрийг хангахаар заасан.

Б.Долгор: –Уг хуулийн зарим заалт 2013, 2016 оноос хэрэгжих юм. Удаан хугацаанд хэрэгжүүлэх бодлого. Тиймээс Засгийн газар хүний нөөцийн хөтөлбөр гаргана. Үүний дагуу боловсон хүчнээ бэлтгээд 2016 оноос зарим салбарт хүйсийн тэнцвэрийг хангах хуулийн заалтыг хэрэгжүүлнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.